Сургууль $2,000 хандивлалаа

12а ангийн сурагч Б.Нинжин дэлхийд ТОП 3-т жагсдаг Стэнфордын их сургуульд $280,000 долларын тэтгэлэгтэй тэнцэж чадсан.
Тэр өөрөөс шаардагдах бүхий л хүчээ дайчлан, багшийн өгсөн даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгэж, шаргуу хөдөлмөрлөснөөр мөрөөдөлдөө хүрэх олсны үзүүрээс атгаж чадлаа. Гэвч сургуульдаа явахын тулд 2022 оны 8-р сараас өмнө эхний жилийн сургалтын төлбөрийнхөө үлдэгдэл болох $19,000-ыг (60 сая төгрөг) өөрөө төлөх сорилттой тулгараад байна.
Бид Нинжингээ бүх хүчээ дайчлан олж авсан энэ том боломжоо алдаасай гэж хүсэхгүй байна.
Тиймээс “Шилдэг” сургуулийнх нь зүгээс #ХАНДИВЫН #БУУХИАГ эхлүүлж, сургалтын төлбөрт нь 2,000 ам.доллар хандивлаж байна.
Та бүхнийг энэхүү БУУХИАГ цааш үргэлжлүүлэн, эрдэм мэдлэгийн 🔥 бамбарыг хамтдаа асаалцахыг уриалж байна!
Хамтдаа Нинжингээ дэмжиж, дэлхийн ТОП их сургууль руу явуулцгаая!
•••
Хандивийн данс:
Хаан банк 5129 082 198
Ерөнхий боловсролын Шилдэг сургууль
Холбоо барих
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
  • (976) 7000 9400
  • info@shildeg.edu.mn