Хөтөлбөр

Сургалтын хөтөлбөрийн онцлог

Дараах хөтөлбөрүүдийг Шилдэг ЕБСургуулийн бүх сурагчид судална. Үүнд:

  1. Хамтарсан хөтөлбөр
  • Монгол улсын бага, дунд, ахлах ангийн Цөм сургалтын хөтөлбөр
  • АНУ-ын К-12 стандарт хөтөлбөр
  1. Нэмэлт сургалтын хөтөлбөр
  • Математикийн англи хэл дээрх сургалт 1-12-р анги
  • Алгоритмын үндэс
  • Код бичих үндэс, програмчлалын хэл
  • 2 хэл дээр хурдан шивэх дадлага
  • Макро, микро эдийн засгийн онол
  • Энтерпренёршип
  • Санхүүгийн зах зээл, хөрөнгийн бирж
  • Ном унших техник
  • Хар зураг
  • Урлаг судлал, гоо зүй
  • Хятад хэл
  • Харилцааны ур чадвар
  • Бизнес, харилцааны англи хэл
  • Хувийн санхүү, өрхийн төсөв, хуримтлал ба зарцуулалт
  • Эрүүл мэнд, чийрэгжилт, зөв хооллолтын ухагдахуун
  • Вэбсайт, блог бичих гэх мэт цахим сургалтын агуулга
  • Ажил мэргэжил сонголт, интерншип аялал

Нэмэлт сургалтын хөтөлбөрөөс илүү гүнзгийрүүлэн судлах тохиолдолд сурагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан хөтөлбөрүүд нэмэгдэнэ.

  1. Сонгох хөтөлбөр:
  • АНУ-ын Их дээд сургуулийн /доод дамжааны кредит цагийн/ АР хөтөлбөр
  • SAT шалгалтын бэлтгэл
  • TOEFL-ын сургалт
  • ЭЕШ-ын бэлтгэл
  • Ахисан түвшний кодчилол, цахим аюулгүй байдал гэх мэт
  1. Сурагч бүр заавал хамрагдах дугуйлан
  • Шатар
  • Таеквондо
  • Баримал
  • Драм /англи ба монгол хэлээр/
  • Төгөлдөр хуур
  • Цэнгээнт бүжиг
  • Балет /охид/
  1. Сонгох дугуйлан, клуб
  • Ковер дуу
  • Ширээний теннис
  • Видео бүтээх
  • Вэбсайт бүтээх
  • Монгол Мэйкр /хамтарсан/
  • Virtual reality / VR Expedition club
  • Podcast бүтээх
  • Өсвөрийн сэтгүүлч
  • Сайн дурынхан
  • Фотошоп, график дизайны клуб
  • Фэшн дизайн загварын клуб
  • Ном солилцон унших клуб /хамтарсан/
  • Ном зохиогчдын клуб
  • Мэтгэлцээний клуб
  • Spelling bee
  • Спорт клубууд
  • Роботикс /хамтарсан/

 

Сургах арга барил

Онцлог 1. Шавь төвтэй сургалт

Шавь төвтэй сургалтын арга барил давамгайлснаар сурагчийн өөрийн сонирхолыг илүүд үзнэ. Батлагдсан хөтөлбөрөөс давж сурагчийн онцлогтой сурах хэрэгцээг илрүүлдэг ач холбогдолтой.

Онцлог 2. Сурагч бүртэй тулж ажиллана

Сурагч бүртэй тулж ажиллана. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг нь манай сурагчдын богино хугацаанд гаргасан улсын хэмжээний амжилтуудын нууц юм.

Сурах бичиг, сургалтын хэрэгсэл

  • АНУ-аас соёлын сангийн хүрээнд ирсэн 1-12 дугаар ангийн бүрэн сурах бичиг
  • АНУ-ын их сургуульд элсэгчдэд зориулсан Капланы тестийн бэлтгэл ном, компьютерийн програмууд
  • Гадаад хэл хялбар сургах ба ном уншихад дуртай болгох сургалтын програмууд
  • Компьютерийн бүрэн тохижилттой лаборатори
  • Видео дүрс эвлүүлэх, видео авах сонирхогчийн хэрэгслүүд
  • GOOGLE компанийн Цахим ангид бүх сурагч бүртгэлтэй