Олон улсын сургалт, зуны зуслан

Зуны хөтөлбөр зуслангуудийн мэдээлэл

Америк улсад амрах зуслан

  • Америкийн Калифорни мужид 22 хоног сурч, аялах, асрах хөтөлбөр
  • 12-18 насны сурагчид хамрагдана.
  • Жил бүрийн 06/23-7/27 хүртлэх хуваариас 22 хоног сонгон хамрагдана.
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  • Хөтөлбөрийн хүрээнд 1-2 сурагч ropes shoulder workout exercises Америк айлд байрлана.
  • 36-45 цагийн англи хэлний хичээлтэй.
  • Хичээлийн дараа аялалын хөтөлбөртэй ба монгол багш хариуцаж явна.

Хөтөлбөрийн төлбөр:

  • Америкт байх хугацаан дахь байр, хоол, сургалт, үзвэр, үйлчилгээ 2800$
  • Нэмэлт зардал визний хураамж,онгоцны билет, аялалын даатгал, хувийн хэрэглээний зардал гарна.

Эрдэнэт хотын “Найрамдал Эрдэнэс” зуслан

  • 8-16 насны сурагчид хамрагдана.
  • Жил бүрийн 06/22-7/06 хүртлэх хуваариас 14 хоног сонгон хамрагдана.
  • Англи хэлний Гадаад багштай вакум сургалтанд хамрагдана.
  • Олон улсын ээлжинд амрах учир олон орны найз нөхөдтэй болохын сацуу гадаад хэлний мэдлэгээ сайжруулах боломжоор дүүрэн.
  • 26-28 цагийн англи хэлний сонирхолтой хичээлийн хөтөлбөртэй.
  • Хичээлийн дараа зуслангийн хөтөлбөртэй ба туслах багш хариуцаж явна.

Хөтөлбөрийн төлбөр:

  • Зусланд байх хугацаан дахь байр, хоол, сургалт, вагоны билет, аялалын даатгал, зуслангийн хөтөлбөрүүд 500,000-520,000₮
  • Нэмэлт зардал хувийн хэрэглээний зардал гарна.

Хятадын Геологи Шинжлэх Ухааны Их сургуулийн зуны зуслан

Ахлах ангийн сурагчдын мэргэжлийн мэдлэгийг  гүнзгийрүүлэн цаашид  сурах сонирхолыг  бий  болгох зорилготой зуны зуслан. Уг хөтөлбөрт ахлах ангийн сурагчид хамрагдана.

Хөтөлбөр

“Tour of Elites” зуны зуслангийн үйл ажиллагаа 4 хэсгээс бүрдэнэ:

  1. Хятад хэлний хичээл
  2. Xятадын соёлын тухай хичээл
  3. Түүхт газруудаар айлчлах
  4. Хятад хоолтой танилцах

Сургуулийн танилцуулга: Хятадын Геологи Шинжлэх Ухааны Их сургууль нь Хятадын боловсролын яамны  харьяа сургууль бөгөөд  үндэсний 211 төслийг хэрэгжүүлдэг.  Wuhan нуурын зүүн хэсэгт байрлаж, геологи, геологийн нөөц, хүрээлэн судлал, геологий технологи голлон чиглэдэг бөгөөд шинжлэх ухаан, менежмент, эдийн засаг, эрх зүй, боловсрол судлал зэрэг мэргэжлүүдийг санал болгодог. 1000 гаруй гадаад оюутантай.

  • 15-17 насны сурагчид хамрагдана.
  • Жил бүрийн 07/01-7/11 хүртлэх хуваариас 10 хоног сонгон хамрагдана.
  • Эрүүл мэнд хувьд сайн, Хүмүүжил сайтай
  • Хятад хэл, соёл уламжлалыг сонирхдог цаашлаад Хятадад сурах сонирхолтой
  • Хятад хэл болон Англи хэлээр өөрийгөө сайн илэрхийлэх  болон ойлгох чадвартай байх
  • Монгол багш удирдан чиглүүлж хариуцан явна.

Хөтөлбөрийн төлбөр:

  • Сургалтын төлбөр, байр, онгоцны буудлаас тосож авах үйлчилгээ, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах төлбөр, мөн хөтөчийн төлбөр багтсан болно. Нийт 3000 RMB
  • Нэмэлт төлбөр. Аялах нислэг болон унааны хөлс, виз зөвшөөрөл, олон улсын аялалын даатгал, аялалын үнэ, цахилгаан илүү зарцуулсан төлбөр, халуун ус, хоол хүнс, дэлгүүр хэсэх зэрэг төлбөр ороогүй болно.