Ахлах анги

Ерөнхий боловсролын зорилго нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд оршино.

  • Эх хэлээрээ утга төгөлдөр найруулан бичих, ярих чадвар болон гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх
  • Байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх
  • Мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх
  • Бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх.