Элсэлтийн журам

“ШИЛДЭГ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

Энэхүү журмын зорилго нь “Шилдэг” ерөнхий боловсролын сургуульд шинээр суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

“Суралцагч элсүүлэн сургах журам” нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БШУЯ-наас баталсан бусад эрх зүйн бичиг баримт, “Шилдэг” сургуулийн дотоод журам, дүрэм, сургалт, хүмүүжлийн ажлын бусад журам, эрх зүйн бичиг баримт болон “Шилдэг” сургууль, суралцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулах гэрээ” зэргийг үндэс болгоно.

Хоёр. Элсэлтийн тухай

2.1.      Нэгдүгээр ангийн элсэлт

2.1.1. Нэгдүгээр ангид элсэх суралцагч нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

Тухайн онд багтаж 6 нас хүрсэн байх

Тус сургуулийн бэлтгэл бүлэгт хамрагдсан байх

Цэцэрлэгийн ахлах бүлэгт хамрагдсан байх

2.1.2.   Бэлтгэл бүлгийн элсэлт нь жил бүрийн 3 сард явагдах ба бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажлыг сургуулийн захиргаанаас зохион байгуулна.

2.1.3.   Бэлтгэл бүлэгт элсүүлэхдээ 6 настай хүүхдийн насны онцлогт тохирсон материалаар үг хөгжил, сэтгэхүй болон бусад чадваруудыг тодорхойлох зорилгоор аман болон бичгийн хэлбэрээр шалгалт авч 70%-иас дээш дүгнэгдсэн хүүхдийг сургана.

2.1.4.   Суралцагчийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Суралцагчийн төрсний гэрчилгээ

б.         Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

в.         3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

г.          Элсэлтийн хураамж 5000 төгрөг

2.2.      Хоёр ба түүнээс дээш ангийн элсэлт

2.2.1.   Хоёр ба түүнээс дээш ангид элсэгч нь дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

Урьд нь суралцаж байсан сургуулийн бичиг баримт бүрэн, ямар нэгэн

зөрчилгүй, С-гээс дээш үнэлгээтэй суралцаж байсан.

“Шилдэг” ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн шалгалтаар хичээл тус бүр нь 70%-иас дээш үнэлгээтэй дүгнэгдсэн.

2.2.2.   Элсэлтийн шалгалтыг математик, монгол хэл, англи хэлний /бичгийн, ярианы/ хичээлүүдээр авна.

2.2.3.   Дээрх шалгуурыг хангасан суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нь сургуулийн захиргаанд элсүүлэн сургах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд сургуулийн захиргаа энэхүү хүсэлт, суралцагчийн шалгалтын үнэлгээ, урьд сурч байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалт зэргийг харгалзан тус сургуульд сургах тухай шийдвэр гаргана.

2.2.4.   Суралцагчийг бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

а.         Суралцагчийн төрсний гэрчилгээ

б.         Эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

в.         3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

г.          Өмнө нь сурч байсан сургуулийн тодорхойлолт

д.         Суралцагчийн хувийн хэрэг, сурлагын дүнгийн хуудас

е.         Элсэлтийн хураамж 5000 төгрөг

Гурав. Бусад

3.1. Манай сургуульд элсэн суралцаж байгаа суралцагч нь “Шилдэг” ерөнхий боловсролын сургуулийн дүрэм, журам, сургалтын гэрээний заалтыг хүндэтгэн биелүүлнэ.

“Шилдэг” ерөнхий боловсролын сургуулийн захиргаа