Э.Мөнхтуул

Э.Мөнхтуул: GAP Year авалгүйгээр шалгалт өгөх гэж байгаа бол хойшлуулалгүй өгөөд үзээрэй

“Шилдэг” сургуулийн төгсөгчид гадаадын их сургуульд тэнцсэн гэх баяртай мэдээг ээлж дараалан дуулгасаар байна. “Шилдэг”-ийн 2018 оны төгсөгч Мөнхтуул анагаах ухааны чиглэлээр суралцахаар ирэх намар Герман улсыг зорино. Түүний суралцах арга барил, хобби, тэтгэлэг авсан сургуулийг танилцуулъя.

Мөнхтуул аа, ямар сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон бэ?

Би Германы Jacobs University Bremen-д тэтгэлэгтэй суралцана. Түүнчлэн Saint John’s University, Millsaps College-оос тодорхой хэмжээний тэтгэлэг авч, тэнцсэн. Герман улс анагаах ухаанаар тэргүүлэгч гэж явдаг. Миний сонгосон чиглэл анагаах ухаан, тодруулбал эмч юм уу анагаах ухааны судлаач болохыг хүсдэг. Тиймээс сургуульдаа тэнцээд маш их баярласан. Германд манай хамаатнууд байдаг болохоор ойр дөхөм байх болов уу.

Jacobs-ын их сургуульд тэнцэхэд юу давуу тал болсон бэ?

Jacobs-ын их сургуулийн оюутнуудын 80% нь гадаад, ерөнхийдөө олон улсын сургууль гэж явдаг. Олон орноос оюутан элсүүлэх сонирхолтой учраас Монгол орноос өргөдөл өгсөн маань давуу тал болсон байх. Мэдээж хэрэг шалгалтын оноонууд ч давуу тал болсон байх. Тэнд одоогоор 3 монгол оюутан суралцдаг юм билээ.

Хобби

Зурах, ном унших дуртай. Би Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйланд явдаг байсан. Монгол Энэтхэгийн найрамдалт харилцааны үзэсгэлэн, Япон Монголын найрамдалт харилцааны үзэсгэлэнд оролцож I, III байрыг эзэлж байсан. Харин ном уншдаг байсны ачаар сургуулиудад бүртгүүлж байх үеэр номын тухай эсээ бичих даалгавар харьцангуй амар байсан.

Хэл trenbolone before and after сурах арга барил

Би багаасаа Cartoon Network, Nickelodeon сувгаар хүүхэлдэйн кинонууд үздэг байсан болохоор хэлээ бусад хүүхдээс арай өмнө, хурдан сурсан. Англи багш нартайгаа харилцахад ч илүү хялбар байсан. Тиймээс багш нар маань урам өгөөд, би ч англи хэлний хичээлдээ дуртай болж, илүү их хичээсэн. Би шинжлэх ухаан, фантази төрлийн номнууд уншдаг. Аль болох англи хэлээр ном уншихыг хичээдэг. Гэхдээ сургуульдаа очоод монгол номнуудаа сайн уншина гэж бодож байгаа.

Сайн дурын ажил

“Аравт” гээд залуучуудын клубт сайн дурын ажил хийдэг байсан. Бид гэр хорооллын эмзэг давхаргын айл өрхүүдэд туслах үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийнхэнтэй хамтарч зохион байгуулж байсан. Одоогоор Ger HUB ТББ-ын зохион байгуулж байгаа Education for Innovation нэг жилийн хөтөлбөрт оролцоод явж байна. Энэ нь гэр хорооллын дунд сургуулиудын хүүхдүүдэд 4С буюу Confidence, Collaboration, Cooperation, Communication гэсэн чиглэлээр XXI зууны чадварыг зааж сургах хөтөлбөр юм. Бид хүүхдүүдэд хичээлээ зааж эхлэхээс өмнө 3 сар сургалтанд хамрагдсан.

Ирээдүйн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач…         

Их сургуулиа төгссөний дараа Medicine Degree авна. Эмч болохын тулд дахиад зэрэг авах ёстой. Анагаахын чиглэлээр бараг 10 жил суралцах болохоор тэр бүхний дараа л хаана хэрхэн ажиллахаа шийднэ дээ.

Үеийнхэндээ юу зөвлөх вэ?

Би сургуулиа төгсөөд GAP жил авсан. GAP авах шаардлагагүй байсан мөртлөө шалгалтуудаас эмээгээд авсан. Шалгалт өгөх гэж байгаа бол хойшлуулалгүй өгөөд үз, авсан оноогоо туршилтын маягаар сургуулиудад өгч үзэж байгаарай гэж хэлье.

Холбоо барих
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
  • (976) 7000 9400
  • info@shildeg.edu.mn