Сургуулийн танилцуулга

Сургуулийн танилцуулга:

Шилдэг ЕБС нь 2014 онд байгуулагдсан ба одоогоор 500 гаруй сурагчтай Боловсролын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Бид Монгол улсын сургалтын цөм хөтөлбөрийг заахаас гадна гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцахад бэлтгэдэг сургалтын системийг бүрдүүлснээрээ онцлог. Манай сурагчид бага ангиасаа  математик, шинжлэх ухаан, түүх зэрэг нэмэлт хичээлүүдийг англи хэл дээр суралцдаг. Энэ нь сурагчдад 11, 12 дугаар ангидаа AP хөтөлбөрийг суралцах суурь болж өгдөг юм. AP хөтөлбөр нь ахлах ангидаа их сургуулийн түвшний хичээл судалдаг Америкийн сургалтын систем юм. Бид AP хөтөлбөрийг олон улсын стандартын түвшинд заадаг бөгөөд Шилдэг сургуулийн сурагчид төгссөнийхөө дараа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах, тэтгэлэг авах зэрэг давуу талтай. Түүнчлэн төгсөх ангийн сурагчиддаа гадаадын их дээд сургуулиудын элсэлтийн талаархи зөвлөгөө өгч SAT, TOEFL зэрэг тест бэлтгэлийн сургалтуудад хамруулж өндөр оноо авахад нь тусалдаг.

Алсын хараа:

Шинэ зууны манлайлагчдыг бид бэлтгэнэ.

Эрхэм зорилго:

Нийгмийн үзүүлэлт өндөр, ажил амьдралын сорилт давах чадвартай иргэн бэлтгэдэг, олон улсын болон үндэсний хосолсон хөтөлбөртэй, соёлын үнэт зүйлийг бүтээгч, өсөн нэмэгдэх ур чадвар бүхий мэргэшсэн баг, хамт олныг бүрдүүлсэн сургууль болно.