Төгөлдөр хуур

Төгөлдөр хуур

Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж байдаг гайхамшигт зүйл бол яах аргагүй урлаг юм. Түүний дотор сонгодог урлаг болох төгөлдөр хуур юутай ч зүйрлэшгүй, эрхэмсэг тансаг мэдрэмжийг хүн төрөлхтөнд өгдөг.

Хүүхэд төгөлдөр хуурын боловсролыг зургаан наснаасаа эхлэн эзэмшвэл ой тогтоолт сайжирч, сэтгэн бодох чадвар нэмэгддэгийг эрдэмтэд нотлоод байна. Түүнчлэн энэ хөгжим нь хүүхдийг урлагийн төдийгүй гоо сайхны өндөр мэдрэмжтэй, зөв боловсон харилцаатай болгодог.

Манай сургууль таны хүүхдэд төгөлдөр хуурын боловсролыг насанд нь тохирсон, сонирхолтой хэлбэрээр, мэргэжлийн өндөр төвшинд олгох болно.