Нийгэм-сэтгэл зүйн хөтөлбөр (SEL) нь сургууль болон ажил амьдралдаа амжилт гаргах бүх төрлийн чадвар эзэмшихэд туслах ач холбогдолтой. Үүнд өөрийгөө таньж мэдэх, ойлгох, хянах, зохицуулах, харилцах чадварыг хөгжүүлэх үйл явц орно. Нийгэм сэтгэл зүйн ур чадварыг хөгжүүлсэн хүүхэд өдөр тутмын асуудал бэрхшээлийг даван туулах, ажил мэргэжлийн хувьд өндөр бүтээмжтэй, нийгэмд эзлэх байр суурьтай байдаг.
Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр нь хүүхдэд 5-н төрлийн ур чадвар эзэмшүүлэхийг зорьдог.
Өөрийгөө ойлгох буюу таньж мэдэх
Өөрийгөө удирдаж сурах
Бусдыг ойлгох
Харилцааны чадварт суралцах
Хариуцлагатай шийдвэр гаргаж сурах
2023 оноос хойш 6-12-р ангийн сурагчдад Нийгэм Сэтгэл зүйн Хөтөлбөрийг сэтгэл зүйчид ордог болсон. Хөтөлбөрийн хүрээнд 4 улирлын турш “Identity and Mindset”, “Courage and Kindness”, “A Place to Belong”, “A Healthy Wellbeing” сэдвүүдээр ярилцаж сурагчдыг өөрсдийгөө нээх боломжийг олгож байна.