
Сайн байцгаана уу? Хүндэт эцэг эхчүүдээ
Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг намрын спортын их наадам 2024 оны 9 сарын 17-ны өдөр 1-5-р ангийн сурагчид, 2024 оны 9 сарын 20 өдөр 6-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана.
Энэ жилийн спортын тэмцээн маань "Эх дэлхийгээ хайрлан хамгаалагч, эрүүл монгол хүүхэд" уриан дор байгалийн үзэсгэлэнт газар болно.
Хүндэт эцэг эхчүүд /1-5-р анги/ мягмар гарагт хүүхдээ хичээл ордог цагт нь хүргэн өгч орой 18:00-19:00 цагт хүлээн аваарай. Тухайн өдөр өглөөний цай, өдрийн 2 удаагийн хоолтой тул зөвхөн нэмэлтээр хэрэглэх уух зүйл, бага зэрэг хүүхдийн дуртай амттанг бэлтгэж өгөөрэй.
Хурд хүч, авхаалж самбаагаа сорих Шилдэг-ийн сурагчдадаа спортын их амжилтыг хүсэн ерөөе!
- Ангилал: Цаг үеийн мэдээ