Ахлах ангийн сурагчдад зориулсан энэхүү хөтөлбөр нь америк, япон, герман улсуудад зочин айлд байрлаж, шинэ сонин зүйлээр дүүрэн дунд сургуульд суралцаж, олон сайхан найз нөхөдтөй болохын зэрэгцээ хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд тусладаг.
Сурагч солилцооны хөтөлбөр нь тухайн улсын Засгийн газрын ивээлд байдаг хөтөлбөр бөгөөд манай сургууль АНУ, герман, япон болон бусад орнуудын шалгагдсан, найдвартай агентлагуудтай хамтран ажилладаг. Гадаад хэлийг тухайн орчинд нь очиж эх хэл мэт эзэмших хамгийн үр дүнтэй арга бол сурагч солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт хамрагдсан ихэнх сурагчид Гимнази эсвэл Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг. Сурагчид заавал суух болон нэмэлт хичээлүүд бүхий тогтсон хичээлийн хуваарийн дагуу суралцах бөгөөд өмнө суралцсан түвшин, чадвараас хамааран анги дэвших боломжтой. Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа сурагчид нэг ба түүнээс дээш зочин айлд амьдрах боломжтой байдаг.
Сурагчид та бүхэн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж: