Баримлын дугуйлан

Олон улсын хэмжээний баримлын сургалтын нэг төрөл Jumping clay сургалтаар сурагчдын авьяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх томоохон боломжтой. Баримлын шавартай харьцаж сурснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл, анхаарал
төвлөрөлт, юмсыг олон талаас нь харж бүтээлчээр сэтгэх чадвар хөгжихийн зэрэгцээ хүүхдийн гарын хөдөлгөөний эв дүй, баримжаа улам хөгжиж нямбай ажиллагаанд суралцдаг.

Баримлын шаврын онцлог:
Jumping clay баримлын шавар нь хэрэглэхэд маш зөөлөн, гарт наалдахгүй, мөн бүтээл хийсний дараа таны хийсэн зүйл агаарт хатаж бат бөх чанартай болдог. Уг баримлын шавар нь агаарт хатдаг учир хэрэв бүтээл хийхээс өмнө хатсан бол усаар шүршиж зөөлрүүлэн дахин хэрэглэх боломжтой. Хамгийн гоё нь энэхүү баримал нь үндсэн найман өнгөтэй бөгөөд тус өнгүүдээ хооронд нь холиод яг л усан будаг шиг хүссэн өнгөө шинээр гарган авах боломжтой байдаг.