СТЕМ боловсрол

Манай сургуулийн сурагчдын хамрагдах дуртай дугуйлангуудын нэг болох СТЕМ боловсролын талаар та бүхэнд танилцуулж байна
Энэ нь хүүхдийг тоглоом тоглонгоо сурсан мэдлэгээ практик дээр ашиглан тал талын чадварт суралцуулдаг Олон улсын сургалтын хөтөлбөрийн нэг юм.
Уран сэтгэмж болоод бүтээлч чадварыг хөгжүүлснээр инноваци шингэсэн шинэ санаа төрдөг . Эдгээр хүчин зүйлсгүйгээр сүүлийн үеийн хиймэл оюун ухаан болон дижитал эрин үеийн хөгжил боломжгүй зүйл байх байсан.
ЯПОН, ХЯТАД, АМЕРИК зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдүүдээ багаас нь СТЕМ боловсролоор хөгжүүлж, сургадаг бөгөөд улмаар шинжлэх ухаанч, чадварлаг, бүтээлч мэргэжилтнүүд төрөн гарч, техник технологийн шинэ эрин үеийг хөгжүүлсээр байна.
Холбоо барих
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
  • (976) 7000 9400
  • info@shildeg.edu.mn