Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэхэд оршино.
- Эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах
- Тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сургах
- Хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх
- Гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх
- Өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх
- Бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.