Робот

BRAINTIME РОБОТ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГАЛТЫН ТӨВ-тэй хамтран зохион байгуулж буй роботын сургалт

6-18 насны хүүхдүүдэд хүүхэд хөгжүүлэх СТЕМ арга барилд тулгуурлан робот, электроникийн боловсролыг олгоно.

Аливаа улс орны хөгжлийг зохион бүтээгч, инженергүйгээр төсөөлөхийн аргагүй. Дэлхийн өнөөгийн хөгжилтэй мөр зэрэгцэн оршихын тулд бид хүүхдүүдийг дэлхий дээр хамгийн сүүлийн үед боловсруулагдан гарч буй техник технологиудтай бага наснаас нь таниулж байх нь чухал. Хүүхдийг хэдий ЭРТ ХӨГЖҮҮЛЖ эхэлнэ төдий чинээ их зүйл зааж сургаж, тэдгээрт дадуулан, сонирхлыг нь бага наснаас нь өдөөж чадна. Хүүхдэд бага наснаас нь инженеринг тэр дундаа робот электроникийн ертөнцтэй НӨХӨРЛҮҮЛЭХ нь манай сургалтын зорилго. Өнөөгийн нийгэмд робот электроникийн байр суурь асар өндөр. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон хөргөгч, зурагт, угаалгын машин гэх зэрэг бүхий л зүйлд электроник хэрэглэгдэж байгаа. Хөгжингүй улс орнуудын боловсролын байгууллагуудад сүүлийн үед өргөн дэлгэр хэрэглэж байгаа боловсрол олгох STEM арга барил буюу

S – шинжлэх ухаан

Т – технологи

Е – инженеринг

М – математик

зэргийг хослуулан хэрэглэж байгаа нь манай СУРГАЛТУУДЫН ОНЦЛОГ бөгөөд давуу тал. Манай сургалтууд хүүхдэд ээлтэй хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглан, ЦЭВЭР ТОХИЛОГ ОРЧИНД, хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлогт тохирсон, сургалтыг ДАДЛАГА ТУРШИЛТААР БАТАТГАЖ ЯВУУЛДГААРАА хүүхдийн сонирхлыг татахаас гадна сэтгэлд нь нийцэмжтэй байх үндэс нь болдог.

4-6 насны UARO сургалт

3 түвшин, 4.5 сар үргэлжилнэ. /7 хоногт 1 удаа 1цаг 30 мин/

Хичээлийн явц:

  • Робот угсрах
  • Угсарсан роботоороо тоглох
  • Оюун ухаан хөгжүүлэх тоглоомоор сэтгэхүйгээ хөгжүүлэх

7-9 насны ROBOKID сургалт

1 түвшин, 2 сар үргэлжилнэ. /7 хоногт 1 удаа 1цаг 30 мин/

Хичээлийн явц:

  • Онол
  • Угсрах хэсэг
  • Карт уншуулах
  • Ажиллагаа
  • Дүгнэлт

10-18 насны ROBOKIT сургалт

1 түвшин, 2 сар үргэлжилнэ. /7 хоногт 1 удаа 1цаг 30 мин/

Хичээлийн явц:

  • Онол
  • Угсрах хэсэг
  • Программ бичих
  • Ажиллагаа
  • Дүгнэлт