Балет, цэнгээнт бүжиг

Балет, цэнгээнт бүжиг

Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байхын зэрэгцээ эрүүл, зөв бие галбиртай болох гэх мэт олон давуу талыг бүжгээс олж авах боломжтой байдаг.

Хүүхэд балетын сургалтанд хамрагдсанаар уян налархай, төгс төгөлдөр бие гарбиртай болохын зэрэгцээ урлагийн төдийгүй гоо сайхны өндөр мэдрэмжтэй, зөв боловсон харилцаатай нэгэн болж төлөвшдөг.

Үүнээс гадна балет нь хүүхдэд бие даах чадвар, тэсвэр тэвчээрийг өгдөг. Балетаар багаасаа хичээллэх илүү үр дүнтэй. Учир нь хүүхдийн яс сайн бэхжээгүй байдаг тул сунгалт хийхэд хамаагүй зөөлөн, уян налархай байдаг. Багаасаа эхлэн нэгээс хоёр жил тасралтгүй балетаар хичээллэсэн хүүхдүүд багадаа олж авсан сунгалтаа удаан хугцаанд хадгалж чаддаг.