Таеквондо

Таеквондо

Олимпийн нэг төрөл Таеквондогийн спорт нь дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд 90 гаруй сая хүн хичээллэдэг. Таеквондо нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм.

“Таеквондо нь зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах техник бүхий сэтгэл зүйн бэлтгэлийн систем бөгөөд өөрөө гэмтэхгүйгээр, нүцгэн хөл гараараа мэргэжлийн цохилт, үсрэлт, хамгаалалт хийж , нэг болон хэд хэдэн өрсөлдөгч дайснаа дарах спортын төрөл юм.”

Таеквондогоор хичээллэснээр:

  • Мэндлэх хүндлэх ёс
  • Уян хатан чанар
  • Хөдөлгөөний эвсэл
  • Тэсвэр хатуужил
  • Эр зориг гэх мэт маш олон сайн чанарыг эзэмшдэг.