Хар зураг

Ерөнхий хичээл: Дизайны чиглэлээр суралцагчдын заавал эзэмших суурь хичээл юм. Эскиз зурахын бэлтгэл шат болох харандааны техникийг эзэмшинэ. Натюрморт, натурыг орон зайд зохиомжлон байршуулж, байгуулалт, гэрэл сүүдрийн харьцааг болон өнгө тоныг утга төгөлдөр дүрсэлж сурах, мөн уран бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлэхэд чиглэнэ.
Зохиомж, алслалт, байгуулалт, эзэлхүүнт байдал, материаллаг шинж, гэрэл сүүдрийн тонын ялгааг зурах үйл явцад ойлгож мэднэ.
Манай дугуйлан сурагчдыг зурах арга чадварт сургахаас гадна урлагийн түүхийн мэдлэгийг хамт олгох болно.

1-7-р ангид зураг урлал, технологийн хичээл орохын зэрэгцээ 7 хоногт 2 ээлжээр уран зургийн дугуйлан хичээллүүлж байна.

Монголын багш нарын баяр, Эрдмийн баяраар 100 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргаж Олон улсын хүүхдийн зургийн уралдаанд сурагчид маань амжилттай оролцож байсан.