Зорилго: Сурагчдын үзэл бодлоо зөв илэрхийлэх, илтгэх ур чадвараа хөгжүүлэх, логик сэтгэлгээг нэмэгдүүлэх замаар харилцан бие биенээсээ суралцах боломжийг олгоход оршино.
Дугуйлан нь өөрийгөө хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн сурагчдыг нээлттэйгээр хамруулан, тэднийг илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний чиглэлээр хөгжүүлэх, тэмцээн уралдаан зохион байгуулах, улс-нийслэл, дүүргийн чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр хичээллэнэ.
Манай сурагчид дүүрэг, нийслэлийн Уран илтгэлийн тэмцээнээс шагналт байрууд эзэлж, мөн “Хүслээр жигүүрлэсэн хүүхэд нас” уран уншлагын уралдаанаас тэргүүн байр эзэлж байсан амжилтуудтай.