Дунд анги

Бага боловсролын зорилго нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэхэд оршино.

  • Эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах
  • Тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сургах
  • Хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх
  • Гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх
  • Өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх
  • Бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.