Сурагчийн дүрэм

Сургууль дээр мөрдөх сурагчдын дэг журам 

Ангид баримтлах дүрэм

  1. Тухайн өдрийн жижүүр сурагч ангидаа 30 минутын өмнө ирж ангийг хичээл эхлэхэд бэлтгэж самбарын алчуураа норгож бэлтгэнэ.
  2. Ангид орохдоо гадуур өмсдөг гутлаа солих, гадуур өмсдөг гутлаа сольж шүүгээнд эмх цэгцтэй хийх.
  3. Ангийн сурагчид хичээл эхлэхээс 10 минутын өмнө ангидаа ирж, бие биетэйгээ мэндэлж, хичээлийн болон хувийн бэлтгэлээ хангах.
  4. Ирц бүртгэгч сурагч эхний цагийн завсарлагаанаар ирц бүртгэж тухайн өдрийн жижүүр багш болон анги удирдсан багшид мэдэгдэх.
  5. Сурагчид хичээл эхлэхэд гар утсаа унтрааж ангийн багшид хураалгах.
  6. Сурагчид багшийг орж ирэхэд хүндэтгэлтэйгээр мэндэлж хичээлээ эхлэх.
  7. Хичээлд идэвх санаачлагатай оролцож, бусдад саад болохгүй байх.
  8. Хичээлийн үеэр хүндэтгэх шалтгаангүйгээр гарахгүй байх
  9. Дүрэмт хувцасаа цэвэр нямбай, байнга өмсөх.
  10. Хичээлийн явцад гаднаас орж ирсэн ямар ч хүнтэй босож хүндэтгэл үзүүлэн мэндлэх.
  11. Ангийн ширээ сандал болон бусад эд хогшилд ариг гамтай хандаж бүр бүтэн байлгах.

 

Хичээлд орохдоо

  1. Тухайн өдрийн жижүүр багш өглөө 08:00 цагт ирж сурагчид болон багш ажилчидтай мэндлэн угтаж авна.
  2. Сурагчид хичээл эхлэхээс 10 минутын өмнө ангидаа орж хувцасаа өлгүүрт өлгөн, сургууль дээр өмсөх гутлаа сольж өмсөд гутлын шүүгээнд эмх цэгцтэй хийсэн байна.
  3. Багш нар хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирж хувийн болон хичээлийн бэлтгэлээ сайтар хангаж хичээлээ эхлүүлнэ.
  4. Нэгдүгээр цагийн хичээл орох багш нар 08:25 цагт тухайн ангид орж “Монгол хүүхдийн эрхэмлэх 9 зүйл” – ийг анги нийтээр нь уншуулна.
  5. Эхний цагийн хичээлээс хүндэтгэх шалтгаангүй хоцорсон сурагчийг эхний цагийн хичээлд оруулахгүй бөгөөд жижүүр багшийн дэвтэрт тэмдэглэсний дараа 2-р цагийн хичээлээс эхлэн хичээлд оруулна.

 

 

Хичээллэх үедээ

  1. Хичээлд дүрэмт хувцастай оролцох
  2. Гар утсаа анги удирдсан багшид хураалгасан байх
  3. Хичээлийн цагийг бүрэн дүүрэн үр бүтээлтэй ашиглах
  4. Бусдад саад болохгүй байх
  5. Өөрийнхөө санаа бодлыг зөв чөлөөтэй илэрхийлэх
  6. Ойлгоогүй зүйлээ багшаас асууж ойлгож авах
  7. Бусдыг хүндэтгэн сонсох
  8. Бусадтай бүтээлчээр хамтран ажиллах
  9. Анхаарлаа төвлөрүүлэх
  10. Хичээлээ дэвтэрт бүрэн гүйцэд тэмдэглэж авах
  11. Гэрийн даалгавраа багшид шалгуулах
  12. Гэрийн даалгавраа харилцах дэвтэрт тэмдэглэж авах
  13. Биеийн тамир болон кабинетаар ордог хичээлүүдэд бүгд оролцох / шалтгаангүйгээр ангид үлдэхгүй байх /

 

Завсарлагааны үеэр

  1. Сургууль дотор багш, суралцагчид, эцэг эхчүүд шатны урсгалын дагуу баруун гарын дүрмийг баримтлан гүйхгүй, чанга чанга ярьж хашгирахгүй, ноцолдохгүй биеэ зөв авч явна.
  2. 5 минутын завсарлагааны цагаар ангиас гарч явахгүй бөгөөд дараагийн цагийн хичээлд бэлтгэж ном сурах бичиг, дэвтэр, үзэг зэрэг хичээлийн хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангана.
  3. Их завсарлагаанаар цайндаа орно. Энэ үед ангиараа баруун гарын дүрэм баримтлан жагсаалаар шатаар бууна. Цайндаа орсны дараа ангиаараа жагсаж мөн гарын дүрэм баримтлан шатаар гүйхгүй чанга, чанга ярьж хашгирахгүй, ноцолдохгүй биеэ зөв авч явна.

 

Цайны газраар үйлчлүүлэхдээ

  1. Цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ. Үйлчлүүлэхдээ олноороо бужигнаж эмх замбараагүй байдал  үүсгэхгүй байх хэрэгтэй. Үүнд удирдсан анги багш нар болон жижүүр багш хяналт тавьж ажиллана.
  2. Гараа заавал угааж, санитолоор ариутгасан байна.
  3. Бусдад саад  болохооргүй хоолоо авч ангид хуваарилагдсан ширээнд очиж суун цэвэрхэн соёлтой хооллоно.
  4. Хооллосны дараа  аяга тавгаа хурааж ширээгээ цэвэрлэхэд бэлэн болгоно.
  5. Хогоо зориулалтын саванд ялгаж хийнэ.
  6. Цайны газрын аяга, таваг болон хоолны хэрэгслийг хагалах юмуу алга болговол цайны газрын журамд заасны дагуу төлнө.
  7. Цайны газраас хоол унд болон аяга тавгийг анги танхим руу авч явахыг хориглоно.
  8. Хоол цайгаар үйлчлүүлсний дараа цайны газрын тогооч болон үйлчилгээний ажилчдад баярласнаа илэрхийлж байх.

 

Хичээл тарахдаа

  1. Хичээл тарсны дараа сурагчид сандлаа ширээн дээр тавина.
  2. Гутлаа сольж гадуур хувцасаа бүрэн өмсөөд коридорт гүйхгүйгээр, баруун гарын дүрэм баримталж шатаар болгоомжтой бууж гарна.
  3. Сүүлийн цаг хичээл орсон багш жижүүр сурагчдыг үлдээж ангийг эмх цэгцтэй байдлыг хангуулна.
  4. Сурагчид хичээл тарсны дараа шалтгаангүйгээр сургууль дээр байх шаардлагагүй бөгөөд давтлага болон сонгон, секц, дугуйланд хамрагдах бол цагийн хуваарийн дагуу орлцоно.
  5. Хичээл тарсны дараа харгалзах хүнгүйгээр сургуулиас гарч явахгүй. Хэрвээ ганцаараа явахаар бол эцэг эх, асран хамгаалагч нь анги удирдсан багшид заавал мэдэгдсэн байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд сурагчийн аюулгүй байдлыг эцэг эх бүрэн хариуцна.

 

Хичээлээс гадуурх сонгон, секц, дугуйлангийн дэг

  1. Дугуйлан, секц, клуб, дугуйлан удирдсан багш нар хичээллэх хөтөлбөр, цаг, хичээллэх хуваарь, хамрагдах хүүхдийн тоог сургалтын албанд танилцуулж баталгаажуулан мөрдөнө.
  2. Хариуцсан багш нар сурагчдаа ангиас нь очиж аван хичээлээ цагт нь эхлэнэ.
  3. Нэг сурагч 1-2 дугуйлан сонгон хичээллэх бөгөөд хэрвээ ямар нэгэн хичээлийн хоцрогдолтой байвал дугуйлангаас чөлөөлөгдөж давтлаганд заавал хамрагдах үүрэг хүлээнэ.
  4. Хариуцсан багш нар тухайн сонгон, секц, клуб, дугуйланд хамрагдаж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
  5. Тухайн үеийн хичээл, хүмүүжлийн ажлуудад саад учруулахгүй байна.
  6. Хичээллэх үед хариуцсан багш ирц бүртгэж сурагчдад гарч байгаа ахиц, хөгжил болон бусад зүйлийг ажиглаж тэмдэглэл заавал хөтлөнө.
  7. Хүүхдүүдээ хуваарийн дагуу цагт нь тарааж анги удирдсан багш болон эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгнө.