Уг клуб маань анх “Шилдэг” бүрэн дунд сургуулийн сурагч Н.Номингуагийн санаачлагаар “Design art” нэртэйгээр байгуулагдсан ба өдгөө 9-12-р ангийн сурагчдын төлөөлөл, клубийн ахлагчийн хамт нийт 14 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр хичээллэж байна. Клубын 14 гишүүний 6 нь эрэгтэй сурагч байдаг. Тус клубын онцлог нь:
- 7 хоног бүр гишүүдийн уулзалт хийдэг ба чөлөөт сэдвээр ярилцаж, санал бодлоо солилцож, нэг нэгнийхээ ертөнцөөр аялдаг.
- 14 хоногт 1 удаа бүтээл хийдэг бөгөөд сэдвээ сурагчид өөрсдөө сонгодог.
- Анхны бүтээлийн өдрөөр сурагчид зураг, оригами, нэхмэл сүлжмэл, загвар гээд өөрсдийн хүссэн зүйлсийг нэг нэгэндээ зааж, харилцан нэгнээсээ суралцаж байлаа.
- Фэшн дизайны клубэд хувцас загварын чиглэлээр 3 сурагч дагнан хичээллэсэн бөгөөд -Биеийн галбир
-Силуэт
-Харьцаа
-Стиль
-Материалуудыг судлаж этно болон авангард стилээр сурагч тус бүр урын сандаа нэг, нэг коллекцийн загвартай болсон.
- Цаашид Фэшн дизайн дугуйлангаар:
-Галбир зурах
-Хувцасны онол
-Стиль тус бүрээр загвар, скиз гаргах
-Стиль сонгож коллекци хувцасны загвар гарган урын сандаа нэмэх
-Хувцасны эсгүүрээс сонгож судлах /бүстэй, мөртэй, европ, монгол/
-Хувцас хийх гэсэн чиглэлээр улирал, улирлаар хөтөлбөрийн дагуу судлах боломжтой.