Америк Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургууь “Од” ширээний теннисний клубтэй хамтран сурагчиддаа 2016-2017 оны хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн ширээний теннисний сургалтыг явуулж байна.
Ширээний теннисний “Од” клуб нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхэд залуучуудыг улсын болон олон улсын тэмцээнүүдэд бэлтгэж, амжилт гаргадгаараа онцлог билээ.
Ширээний теннис нь хурд, хүчний спорт тул үүгээр хичээллэснээр хүүхдүүдийн аливаад хариу үйлдэл үзүүлэх хөдөлгөөний чадвар болон нүдний хараа сайжирдаг. Энэхүү халз, хагас тулааны спорт танай хүүхдийг шударга зан чанартай болгодог давуу талтай.
Хичээлийн үеэр 4-8 сурагчтай спортын дэд мастер, мэргэжлийн багш тулж ажиллах бөгөөд тус спортын зөв арга техникийг заах болно.. Сурагчдын эрүүл мэндэд нэн хэрэгтэй спортоор анхан шатнаас нь эхлэн хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжийг энэхүү дугуйлан олгож байна.